Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

2017-01-20 09:39:18

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан  мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, говь талын нутгаар хүйтэн салхитай байна.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан  мэдээ: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг.Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 16-18 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн   
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй