Шууд Chart

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

2026-08-31 16:18:36

Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч гэх албан тушаалын нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс мөнгө залилан авахыг завдсан болон мөнгө шилжүүлэн авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.

Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар мөнгө, төлбөр, хандив авах нь хуулиар хориглосон болохыг анхааруулж байна.

Иймд, дээрх болон үүнтэй төстэй дуудлага, мэдээлэл ирсэн тохиолдолд Онцгой байдлын болон Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, хувь хүн, хуулийн этгээдийн дансанд мөнгө шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд  
Үзсэн: 23 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй