
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдүүд амиараа дэнчин тавин суралцаж байна”, “Нураасан сургуулиудын ирээдүй бүрэг”, “Дуудмааргүй дуудлагын жолооч”, “Чөтгөр шүгэлсэн чөлөөтийнхөн”, “Л.Зориг: НӨАТ-ын мөнгийг ирэх сараас буцаан олгоно”, “Н.Саранцэцэг: Бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээг 100 гаруй хүнд хийсэн”, “Гурван аймагт түргэн тусламжийн машин бэлэглэв”, “О.Батзориг: Мөрөөдөлгүй хүн сумгүй буутай адил” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Еэвэнгийн нэг тал-параламентын алтан дүрэм, нөгөө тал нь төрийн алтан аргамж”, “20 мянган өрхийг эрчим хүчээр хангах нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо”, “Шинзо Абэ: Бид алдагдсан газар нутгаа буцааж авмаар байна”, “Архи зарахыг хориглосныг Америкийн иргэн мэдсэнгүй”, “Манай хамтлаг 4-12 үеийн биет бус өв уламжлагч” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Иргэд балгасандаа үлдэж, эрх мэдэлтнүүд их тэнгэрийн ам руу нүүнэ”, “Ж.Нэргүй: Бид чинь уран зохиол, утга зохиол хоёроо ялгахаа больчихож”, “Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу малчдыг дэмжинэ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Трампыг өдсөн Монгол дипломатч”, “Барилга хүлээн авах комисст яамны мэргэжилтэн багтаагүйн шалтгаан юу вэ”, “Иргэдээс боловсон аргаар мөнгө хүүлдэг СӨХ-г хэзээ цэгцлэх вэ”, “Архи гэх буруутан”, “Обама цагаан ордноос гараад юу хийх вэ?” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.