
Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болно.
34 дэх удаагийн энэхүү наадмыг нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулахаар тогтсон билээ.
Наадмын эхний шатанд одоогоор 120 гаруй яруу найрагч оролцохоор бүртгүүлээд байна. Гэхдээ ялангуяа луухагарууд хамгийн сүүлийн өдөр нэрээ бичүүлдэг бичигдээгүй хуультай болохоор энэ жил ямартай ч 150 орчим найрагч шүлгэн хүлгээ сойх төлөвтэй байна. Сануулахад хэдийгээр ийм олон найрагч бүртгүүлж байгаа ч зөвхөн 30 найрагчийг нь л 25-нд зарлаж, тайзан дээр өрсөлдөх эрх олгоно.
“Болор цом” наадмыг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын тамгын газар, ”Дорнод гурил” ХХК, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз хамтран зохион байгуулах юм.
“Болор цом”-д оролцохоор 120 гаруй найрагч бүртгүүлээд байна | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.