
Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц энэ сарын 16-нд 67 настай нэгэн эрхмийг ажлын өрөөндөө зодсон гэх мэдээлэл гараад байв. Тэр хүн нь гавьяат тамирчин цолтой хүн гэж хүртэл яригдаж байсан. Тэгвэл үүнд Биеийн тамир, спортын газар мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:
БТСГ-ын дарга Ц.Шаравжамцын нэр төрд санаатайгаар халдаж, бодит явдлыг мушгин гуйвуулж, гүтгэн доромжилсон мэдээлэл зарим цахим сайтуудаар цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргаж байна.
Болсон үйл явдал нь гэрчтэй, нотлох баримттай, камерын бичлэгтэй болно. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүргийнхээ дагуу БТСГ-ын дарга Ц.Шаравжамцыг гүтгэн доромжилсон энэхүү мэдээлэлд ганц эх сурвалжийн үгээр бус баримт нотолгоотой, үнэн бодит байр сууринаас хандахыг хүсэе.
Ц.Шаравжамц нь энэ өдрүүдэд төлөвлөгөөт хуваарийн дагуу БНХАУ-ын Бээжин хотын Биеийн тамирын их сургуульд гурван хоногийн хугацаатай ажиллаж байна. Түүний томилолтын хугацаа маргааш дуусч, эх орондоо ирнэ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой бодит мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөх болно” хэмээжээ.
Гавьяат тамирчин Ц.Шаравжамц ажлынхаа өрөөнд хүн зодсон уу | ||
Үзсэн: 2222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.