Шууд Chart

Манай гимнастикчид дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

2017-01-20 16:07:28

Гимнастикийн олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 13-16-нд ОХУ-ын Благовещенск хотноо боллоо.

Монгол, Филиппин, ОХУ-ын 14 багийн 100 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд манай улсаас Ц.Алтантөгс, А.Оюунтуяа нарын удирдлага дор 10 тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Манай тамирчид чөлөөт хөдөлгөөн, харайлт, бариулт морь, суга савлуур болон цагираган дээр өндөр амжилтыг үзүүлсэн байна. Тодруулбал, залуучуудын олимпийн аварга Э.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, А.Энхтулга, Э.Мөнхнаран алт, Б.Болдбаатар, Б.Мөнхсайхан, Э.Өсөхбаяр мөнгө, Г.Мөнхзол хүрэл медалийн эзэд болжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай гимнастикчид дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.120.xxx] 2017-01-20 17:28
САЙХАН МЭДЭЭ БАЙНА ТӨР ЗАСАГ МААНЬ УРАМ ХАЙРЛААСАЙ БИЛЭЭ

Бидэнтэй нэгдээрэй