
"Болор цом" наадам энэ сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсанд болно.
Тус наадамд яруу найрагч Д.Ган-Очирыг түрүүлнэ байх. Ядаж л айрагдах болов уу хэмээн хүмүүс таамаглаж байсан. Учир нь тэрбээр Дорнод аймгийнх билээ.
Гэтэл өнөөдөр “Болор цом-34” наадамд шүлгэн хүлгээ уралдуулах найрагчдын нэрс тодорход түүний нэр байгаагүй. Иймд түүнээс энэ удаагийн наадамд нэрээ бүртгүүлсэн үү эсвэл өнжихөөр шийдэв үү гэхэд “Бүртгүүлээгүй ээ. Энэ сайхан наадмыг би үзэгчдийн суудлаас мэдрэхийг хүссэн” гэв.
Д.Ган-Очир “Болор цом”-д бүртгүүлээгүй | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.