
Казахстаны Алматы хотод энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-ны өдрүүдэд дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадам болно. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Спортын төв ордонд өнөөдөр боллоо.
Ёслолд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон Монголын цана, тэшүүрийн холбооны удирдлагууд оролцож, тамирчдад амжилт хүсэв.
Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгсөн юм.
Тус наадмын “Алтау” спортын цогцолборт болох цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдэд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн оролцоно.
Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдэд А.Зул өрсөлдөх юм.
11 жилдээ зохион байгуулагдах уг наадамд Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм.
Универсиад наадамд оролцох тамирчдыг үдэн мордууллаа | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.