Шууд Chart

"Эх ундарга" ардын урлагийн их наадам болно

2017-01-24 16:11:24

Язгуур урлагийн хамтлагийн нэгдсэн “Эх ундарга” ардын урлагийн наадам ирэх хоёрдугаар сарын 17-19-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

Үүнийг Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам санаачлан 2012 онд анх удаа зохион байгуулж байсан билээ. Тэр цагаас хойш энэ жил зургаа  дахь удаагаа тоглох гэж байна. Хүн төрөлхтний авьяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "Эх ундарга” хэмээн нэрлэж, 300 гаруй уран бүтээлчийг хамруулах аж.

Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, найруулагчаар Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, Туслах найруулагчаар Д.Бойжоо ажиллаж байна.

Мөн үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа "Домог", "Жонон", "Хөсөгтөн", "Их Монгол", "Нүүдэлчид", "Хэмнэл" хамтлаг ая эгшигээ өргөх юм байна. Мөн 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон Монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларах нь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Эх ундарга" ардын урлагийн их наадам болно   
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй