
Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг ажээ.
Тиймээс компанийн сайн засаглалыг хөгжүүлэн төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо бүхий Компанийн засаглалын Үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Энэхүү Үндэсний зөвлөлийн даргаар нь СЗХ-ны гишүүн Д.Ганбаяр ажилладаг бол гишүүдээр нь Г.Эрдэнэбаяр /Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирал/, С.Бэхбат /ЭЗХЯ-ны Инноваци төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга/, Б.Нямаа /Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга/, Б.Одонбилэг /ТӨХ-ны хуулийн мэргэжилтэн/, Х.Алтай /МХБ-ийн гүйцэтгэх захирал/, Д.Батжаргал /КЗҮЗ-ийн ТУЗ-ийн дарга, СЭЗДС-ийн захирал/, Ч.Нэргүй /МҮХАҮТ-ийн Нэгдсэн бодлого төлөвлөлт зохицлалтын газрын дарга/, Ч.Нанжидсамбуу /МАОЭНХ-ны Бизнесийн харилцааны албаны дарга/ нар тус тус сонгогдон ажилладаг ажээ.
Тус зөвлөлөөс компанийн засаглалыг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийсэн байна. Тухайлбал хувьцаат компани, төрийн өмчит хувьцаат компани болон олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг компанийн засаглалын өнөөгийн байдлыг судалж хамгийн анхны судалгааны тайланг өнөөдөр хэвлэн гаргажээ.
Энэ талаар КЗХТ-ийн захирал Ж.Үнэнбат "Компанийн засаглалын Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын компанийн засаглалын өнөөгийн байдлын талаар судалгаа хийж, тайлан гаргалаа. Монголын эдийн засагт голлох байр суурь эзлэх байгууллагуудад судалгаа хийсэн. Энэхүү тайлангаа өнөөдөр нийтэд танилцуулж байна. Түүнчлэн тус тайлангаас үүдэн Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гарч байгаа" гэлээ.
Ж.ҮНЭНБАТ: Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гарна | ||
Үзсэн: 1870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.