
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Сахил хүртсэн биш шал дордов”, "Эрэлтгүй бараа", "Бид гэртээ илүү хорддог", "Ганцаараа дөрвөн хүний амь аварч байхад иргэд гараа хумхин харж зогсчээ", "Х.Содномцэрэн: Шавийн шавийн бүтээл миний ирээдүйг тодорхойлно", "Амь орсон ардын үлгэр", "Шанхайн яргалал" зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “О.Орхон: Манай банкны үйлдэл мөнгө угаасан хэрэг биш, Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувь бол нууцалсан луйвар”, “Д.Далхжав: Татвар авбал бүгдээс нь ав, алагчилбал бүндийг нь алагчил”, “Ханиад, томуу багассан ч эргэж сэдрэх магадлалтай”, “Үнэгүй эм олдохгүй байна гэж үү”, “Г.Мөнхзул: Гадаадад тэмцээнд оролцох болохоор өвөө маань тэтгэвэрийн зээл аваад л явуулдаг”, “БНХАУ-ын нөлөө ихсэх боломж бүрдлээ”, “Хүний сэтгэл хүрсэн газар бие хүрдэг” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Н.Энхбаяр: Үндсэн хуулийн шинэчлэл Монгол Улсыг мухардмал байдлаас гаргана”, “Л.Элдэв-Очир гишүүн МАН-ын бүлгийнхнээ цочтол юу хэлсэн бэ”, “Эзэнтэй сумнууд”, “Урлагийн жаалууд хүслээ шивнэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Улстөрчдийн дүгнэлт “Эрдэнэт”-ийн асуудлыг улам хурцатгалаа”, “Б.Билгүүн: Утаанаас зугатах биш биш, нүүр тулж тэмцэхээс өөр аргагүй”, “УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хуулийнхан онилжээ”, “Трамп чөлөөт худалдааг үгүй хийлээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.