
Казахстаны Алмата хотод дэлхийн оюутны спортын "Универсиад" өвлийн наадам тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Энэхүү наадамд манай улсаас гүйлтийн цана болон тэшүүрээр нийт 10 тамирчин өрсөлдөх юм. Харин “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн II олимпийн холимог багийн уралдааны аварга Б.Сумъяа оролцохгүй юм байна. Түүний хувьд энэ жил оюутан болсон ч тамирчдын бүртгэлд нэрээ өгч амжаагүй аж.
Тэшүүрийн тамирчдаас М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, А.Зул нар дасгалжуулагч Ж.Должинсүрэнгийн удирдлагад оролцох юм.
Б.Сумъяагийн хувьд хэдхэн хоногийн өмнө болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн билээ.
Б.Сумъяа энэ удаагийн "Универсиад"-ийг өнжинө | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.