Шууд Chart

Богд хааны хөөрөгний даалинг Гиннесийн номонд бүртгүүлнэ

2017-01-25 15:32:27

Монголын уран хатгамалыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын хамт олно Монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр зэхэж байна.

Үүний эхлэл болгож “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэн болон "Хүндэтгэлийн даалин" урлалын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Богд хааны ордон музей, “Эгнэшгүй санаа төв”-өөс мэдээлэл хийлээ.

Монголын шашин төрийг хослуулан барьж байсан Богд хааны эдэлж хэрэглэж байсан даалинг орон нутгийн болон “Эгнэшгүй санаа төв”-ийн урчууд хамтран дөрөв дахин томруулан урлахаар болжээ. Улмаар Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьж буй юм байна.

Харин “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд ХIX зуунаас XX зууны эхэн үед хамаарах эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Богд хааны ордны урчуудын шилдэг бүтээлүүдээс гадна орчин үеийн Монголын шилдэг уран хатгамалчдын бүтээл дэлгэгдэх аж.

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 27-нд “Богд хааны ордон музей”-д болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Богд хааны хөөрөгний даалинг Гиннесийн номонд бүртгүүлнэ   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй