Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-01-26 09:50:36

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Өнчин нулимс, өнийн уршиг”, “Дөрвөн жилийн дараа Монгол нефтийн үйлдвэртэй болох нь”, “Ерөнхийлөгч болох амбийц”, “Б.Пүрэв: Цагдаагийн албаны тухай төслийг эвдэлгүй баталбал алба хаагчдад өгөөжтэй”, “Б.Баатарцогт: Эрх зүйн орчноо цэгцлэн, мэдээллээ ил тод болгож, хөрөнгө оруулалт татна”, “Байгалийн үзэсгэлэнг шагшаарай”, “Сэтгэлийн өглөгт хязгаар үгүй”, “Уянгалаг Оскар” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монголын авлигын төвшин ямайк, панамтай зэрэгцэв”, “А.Ундраа: Стэнфордод багшилсан үе минь саглагар том модны үрийг тарьсан сэт сэтгэгдэл төрүүлдэг”, “Кисэносато: Аваргын энтэй барилдахыг хичээнэ”, “Ц.Баясгалан: Хэдий мэргэжилдээ хйартай ч гэр бүлийн амьдрал илүү чухал гэдгийг ойлгосон” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хууль яах вэ, хулгайн мөнгийг яаж нотлох вэ”, “Н.Энхбаяр: Шинэ Үндсэн хуулиа боловсруулан баталж даган мөрдөх нь бидний гарц мөн”, “Г.Батжаргал: 2018 он гэхэд дулааны станцтай болохоор зорьж байна”, “Утаанаас хурдан салах НАНО төхөөрөмжийг туршиж байна”, “Хар алт “сэрэх” цаг айсуй” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын засгийн газрын мэдэлд байна уу”, “Ардчиллыг залуужуулах тогтоол ба АН-ын даргын сунгаа”, “80000 иргэний санал төрийн шийдвэрийн хувь заяаг шийдэх боломжтой юу”, “Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангаж ажилаагүй бол хариуцлага тооцно гэв”, “Панам оффшорын дуулианы мөрдлөгөө зогсоолоо” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй