
Үндэсний лигийн Бүх оддын тоглолт маргааш, нөгөөдөр Спортын төв ордонд болно.
21 аймгийн Үндэсний лигийн онцлог нь тухайн аймгийн алдартнууд багтаа хүчин зүтгэдэг. Маргааш болох Холимог оддын тоглолтод олон алдартан өрсөлдөнө. Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ий алтан медальт Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнарангаас гадна улсын аварга С.Мөнхбат, улсын харцага Н.Батзаяа, улсын начин Ж.Чулуунбат нар багтжээ. Мөн урлаг, соёлынхноос жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал, дуучин Д.Найдандорж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр нарын зэрэг эрхэм тоглох юм байна.
Баруун бүсээс:
- Ховд аймгаас улсын харцага Н.Батзаяа, Пүрэвдорж, Бажи
- Хөвсгөл аймгаас дуучин Ч.Найдандорж, О.Баянмөнх
- Увс аймгаас улсын аварга С.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар
- Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамба, “Universe best songs-2010” наадмын Гран-При шагналт, дуучин Б.Жавхлантөгс болон Д.Бат-Эрдэнэ,
- Архангай аймгаас улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр, Б.Амарзаяа
- Баянхонгор аймгаас улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, Энх-Эрдэнэ нар тус тус сонгогджээ.
Зүүн бүсээс:
- Орхон аймгийг төлөөлж жүжигчин, хөтлөгч Б.Батзаяа, дуучин Б.Болд Д.Алтангэрэл
- Өвөрхангай аймгаас чөлөөт бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганхуяг, Т.Санчир,
- Дундговь аймгаас улсын начин Э.Даш, Ууганбаяр
- Сүхбаатар аймгаас жүжигчин, хөтлөгч А.Өнөржаргал, Ганбаатар, Бат-Очир, Б.Батжаргал
- Хэнтий аймгаас Баатархүү
- Төв аймгаас дэлхийн аваргын хошой хүрэл, олимпийн шагналт V байрын эзэн, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Ганбаатар
- Дундговь аймгаас жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа нар тоглохоор сонгогджээ.
Бүх оддын тоглолт маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.