
Ээж аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгджээ. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэнэ.
Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн юм.
Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулсан. Тус жагсаал нь “Боож үхлээ” нэртэйгээр ирэх бямба гарагт Чингисийн талбайд болно.
Утааны эсрэг дахин жагсаалд нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гаргаж, бусдыгаа уриалан жагсаалд оролцохоор болжээ.
Хэвлэлийн бага хурал “New star” студид 14:00 цагт болно.
Урлаг, соёлынхон утааны эсрэг нэгдэнэ | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.