Шууд Chart

Саят Исембаев тусламжийн үйлст нэгдлээ

2017-01-26 11:32:04

“Рэкетир-2”  киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев манай улсад хүрэлцэн ирээд байна. Учир нь тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай Л.Бүжинлхам охинд туслах гэнэ.

Л.Бүжинлхам хэмээх долоон настай охин төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй бөгөөд хоёр сартай байхдаа цөсний суваг нээх касайн хагалгаанд оржээ. Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй л бол охин урт наслахгүй гэсэн дүгнэлт гарч. Түүний мэс засал, эмчилгээнд нь 70 сая төгрөг хэрэгтэй аж. Тиймээс хандивын аяныг цахим орчинд өрнүүлсөн бөгөөд “Рэкетир” кинонд Саяны дүрд тоглосон жүжигчин Саят Исембаев нэгджээ.

Хэвлэлийн хуралд Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, “Тэнгэрийн Модун” ТББ-ийн тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд нар оролцож охинд тусламжийн гараа сунгахыг уриалсан юм.

 Хэрвээ охинд туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын

  • Хаан банкны 5042409122
  • Голомт банкны 1605121634
  • Төрийн банкны 105000721324 тоот данс руу сэтгэлийн өглөг шилжүүлэх боломжтой.

Анх 2007 онд “Рэкетир-1” уран сайхны кино дэлгэцнээ гарсан. Үүнээс хойш тус киноны үргэлжлэл “Рэкетир-2” кино гарсан юм. Уг киноны нээлт манай улсад болоход Саят Исембаев ирж байсан билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саят Исембаев тусламжийн үйлст нэгдлээ  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй