
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа анхны тоглолтоо нэрлэж байсан Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар энэ сарын 27-нд "Хун цагаан хайр" тоглолтоо сонсогчиддоо өргөн барих гэж байна.
Тэрбээр өмнө нь 10 тоглолт хийж байсан бол орон нутгийн хувьд 200 орчим юм.
Аав, ээж, уул ус, нутаг нуга, хайр, ханийн тухай дууг сэтгэл гэгэлзтэл дуулдаг түүний тоглолтын тасалбар аль хэдий борлогдож дууссан гэнэ. Түүнчлэн орон нутгаас зорин ирж үзэх гэсэн фейнүүдэд нь тасалбар олдоогүй тул маргааш нь буюу 28-нд дахин тоглох гэнэ.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.
Л.Болдбаатар хоёр өдөр тоглоно | ||
Үзсэн: 2029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.