
"Өглөөний мэнд" хүүхдийн нэвтрүүлэг. “Хүүхдийн эргэн тойронд” мэдээ, мэдээлэл хүргэнэ.
-Нийслэлийн олимпиадад 4600 гаруй сурагч оролцоно.
-Өсвөрийн гар бөмбөгийн тэмцээн боллоо.
-Улсын аваргаас мөнгөн медальтай иржээ.
“Чадварлаг сурагч”- Солонгос хэлний улсын 10-р олимпиадын “Зохион бичлэг”-ийн төрөлд алтан медаль, “Шалгалт”-ын төрөлд мөнгөн медаль, “Яриа”-ны төрөлд тусгай байр эзэлж гадаад хэлийг амжилттай сурч, судалж яваа хүүхдүүдийн төлөөлөл болсон 12-р ангийн сурагч Намуунааг сонсогч хүүхдүүдтэй уулзуулна.
“Өглөөний мэнд”-ийн өлгөц: “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” - магтаал сайшаалын тухай, хүүхдүүдтэй санал бодлоо солилцоно.
“Миний ширээний ном”- Шинэ номоор ширээний номоо үргэлж шинэчилдэг сурагчтай хийсэн ярилцлага.
“Өглөөний мэнд”-ийн зөвлөгөө: “Хийхээс хэлэх нь амархан” сэдвээр амлалт өгөх тухай санамж зөвлөгөө
Хийхээс хэлэх нь амархан | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.