
Монголын яруу найргийн хамгийн том наадам болох "Болор цом-34" алс зүүн хязгаар Дорнод аймгийн Чойбалсанд өнгөрсөн бямба гарагт болж, Б.Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байрт шалгарлаа.
Наадамд 34 яруу найрагч хоёрын даваанд өрсөлдсөн бөгөөд хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарлаа.
Сонирхуулахад тэргүүн байрт шалгарсан найрагч гурав, аман хүзүүдсэн нь нэг сая төгрөг гардсан бол удаах байрыг эзэлсэн нь тус бүр 500 мянган төгрөг, хурдан удмын даагаар шагнууллаа.
Ийнхүү тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.
Тэр эмэгтэй
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг
Б.Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байрт шалгарлаа | ||
Үзсэн: 6471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.