
2017 оны нэгдүгээр сарын 30-ны даваа гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Сонины өнөөдрийн дугаарт “Евро стандартад нийцсэн ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэллээ”, “Улаан хэрүүлчид”, “Хөшигийн хөндийн нисэх буудлыг Япончууд 30 жил хариуцна”, “Д.Пүрэвсүрэн: Хувь тавилан, аз заяандаа талархдаг”, “А.Ундрал: Биднийг дагуулах амжилтын ганц түүх л хангалттай”, “Болор цом хийгээд балар цом” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас та “Эмээлийн мөнгөн баавар ба Эврика”, “Д.Ганбат: Би салбартаа “Эрс шинэчлэл хийнэ” гэж гарч ирсэн, үгэндээ эзэн болно”, “АН эхний даваагаа давлаа”, “БНХАУ-ын Засгийн газар шинээр олгох зээлийн хэмжээг хязгаарлах шаардлагыг арилжааны банкууддаа тавьжээ”, “Олсон мөнгөө бусадтай хуваалцаж амьдрах нь миний аз жаргал”, “Бэндичид дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртлээ”, “Трампын шийдвэр шүүмжлэл дагуулж байна”, “Суварган цэнхэр уулсынхан 40 жилийн дараа уулзлаа” зэрэг мэдээ, ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Өнөөдрийн дугаараас “Г.Төмөрбаатар: Нийтийн тээвэрт шинэчлэл хэрэгтэй байна”, “Г.Оюунболд: Одооб айгаа 580 хуулийг шүүж, давхардал хийдлийг цэгцлэх хэрэгтэй”, “Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах саналаа хэлэлцүүлэв”, “25 жилийн дараа гэртээ ирсэн Энэтхэг жаалын түүх Оскар авах уу” зэргийг сонирхон унших боломжтой.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Уншигч та өнөөдрийн дугаараас “Нэгнээ хүлээн зөвшөөрч нэгдлээ хадгалж үлдэх үү”, “Трамп Путин андтайгаа утсаар ярилаа”, “Утааны эсрэг жагсагчид шаардлагын хариугаа ирэх сард авна”, “Бяцхан үрсийн амиар тоглосон хүнд тохирсон шийтгэл бий юу” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.