Шууд Chart

"Утааны эсрэг MNB" үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ

2017-01-30 15:13:01

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, "Эко төхөөрөмжийг дэмжигч" Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах  тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн "Утааны эсрэг MNB" үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тус үзэсгэлэнд  "Тун фарм” Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нийлүүлэгч “Монватт”, агаар цэвэршүүлэгч борлуулагч "KMG partners", "Ховд тул" ХХК, "GORGAS" компани, "Ханан хишиг", "Korea cable electronics", “Цэцэн хошуу”,  "Эко тулгат", "Дэлгэр-Онон партнерс", "Акроссдэворлд" зэрэг 30 гаруй компани, хувь иргэд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ сарын 29, 30, 31-нд МҮОНРТ-ийн баруун хойд жигүүрт "MNB event hall"-д үргэлжилнэ.

Б.Энэрэлт: Авто газын нэмэлт төхөөрөмжийг тавьснаар автомашины хөдөлгүүрийн илэгдэл багасдаг

“Юнигаз” ХХК-ий механикч Б.Энэрэлт

Энэ нь авто газын нэмэлт төхөөрөмж юм. Бензин хөдөлгүүртэй автомашинд тавигддаг. Тэгэхээр газ, бензиний хосолмол болно гэсэн үг. Үүнийг 4, 6, 8 цилиндртэй автомашинд суурилуулж болно. Гэхдээ боллоны сонголт нь өөр өөр байдаг. Энэхүү төхөөрөмжийг тавьснаараа автомашины хөдөлгүүрийн илэгдэл багасдаг. Мөн байнга солигддог севчей, масло зэргийн солигдолтын хугацаа уртасхын зэрэгцээ хүч нь нэмэгддэг. Бид найман жилийн өмнөөс Итали, Япон, Польш зэрэг улсаас гурван төрлийн төхөөрөмж оруулж ирсэн. Үнийн хувьд дөрвөн цилиндртэй нь 800-900, зургаан нь саяаас сая 100, наймтай нь сая 200-аас сая 300 мянган төгрөг. Манай байгууллага төслийн хэмжээнд Засгийн газрын авто баазын машин, “Улаанбаатар” такси ХХК-ий автомашинд гээд нийт 2500 төмөр хүлэгт сурилуулаад байгаа.

Н.Дэлгэрцогт: Зурган халаагуурын насжилт нь 50, баталгаат хугацаа нь таван жил

“Дэлгэр онон” ХХК-ийн захирал Н.Дэлгэрцогт

Манай компани 2012 оноос эко зурган халаагуур үйлдвэрлэж эхэлсэн. Хүмүүс гаднах харагдах өнцгөөс нь зурган халаагуур гэж нэрлээд байгаа юм. Үнэндээ бол халж байгаа материал нь хүрмэл чулуу. Чулуун хавтан дээр өнгө будаг л буусан гэсэн үг. Энэ дотор цахилгааны утас, метал гялтас, ороомог байхгүй. Хуучин зурган халаагуурыг задлахаар дотроо ороомог утас байдаг. Харин манай халаагуурыг тайрч өөр газар байрлуулсан ч халж л байдаг. Яагаад гэхээр дотор нь тасарч, гэмтэх ороомог утас байдаггүй болохоор тэр. Зурган халаагуурын насжилт нь 50, баталгаат хугацаа нь таван жил. Манай үндсэн хэрэглэгчид ихэвчлэн гэр хороололын айлууд. Мөн төмөр замын өртөө, Архангай аймгийн 18 сумын төрөх тасаг, Яармагийн хэд хэдэн цэцэрлэг 100 хувь ашигладаг.  

Г.Атарцэцэг: Боловсронгуй, ухаалаг зуух л гэсэн үг

“Хос цамхаг” ХХК-ий ерөнхий менежр Г.Атарцэцэг

БНСУ-аас оруулж ирсэн бүтээгдэхүүн. Дизейл түлшээр ажилладаг. Гурван цагт дундажаар 900 грам түлш зарцуулдаг. Тэгэхээр маш бодит халаагуурыг өгдөг. Түүнчлэн хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, орчны агаарыг хуурайшуулахгүй. Цахилгаан ч маш бага зарцуулна. Боловсронгуй, ухаалаг зуух л гэсэн үг. Алсын зайнаас ч удирдаж болдог. Үүнийг манай байгууллага өнгөрсөн жил оруулж ирсэн ч энэ жилээс худалдаанд гаргаж байна. Эвдрэл ч гарсан ч манайд бүх сэлбэг байгаа. Гэхдээ нэг зүйлийг тодруулахад амарч байх үедээ автоматаар ажиллах тохиргоогүй. Харин ажиллаж байгаад амардаг. 36-280 мкв-т талбайг халаадаг төхөөрөмж бий.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Утааны эсрэг MNB" үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 1489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй