Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-01-31 10:49:21

2017 оны нэгдүгээр сарын 31-ны мягмар гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Сонины өнөөдрийн дугаарт “С.Эрдэнэ: Би аль нэг фракцын нөлөөнд орохгүй”, “Казино”, “Эмнэлэгийн барилгууд айдас төрүүлж байна”, “А.Хүрэлбаатар: Цахилгаан станцаас гарч буй үнсийг барилгын материал болгоно”, “Д.Бодьсүрэн: Хүн хүндээ аз жаргал юм шүү дээ” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Эрдэнэ: Ардчилсан нам улс төрийн идэвхитэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн боллоо”, “Хулгайд алдагдсан бурхдын тухай”, “Т.Мэндсайхан: Шүүх байгууллага хүний эрхийг хамгаалах асуудал дээр илүү өндөр шаардлага тавьж хэвшээгүй байна” зэрэг мэдээ, ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас  та “Гунигийн дуу”-гаар эхэлсэн 28 дахь намар”, “Эрднийн он тоолол”, “Ч.Насантогтох: Шигшээ багийн дасгалжуулагчдыг ирэх долоо хоногт зарлана”, “Ж.Эрдэнэбат: малын тоо бус, чанар ашиг шимийг илүүд үзэх хэрэгтэй”, “Ц.Аззаяа: Даашинз цуглуулах хоббитой” зэрэг мэдээлэл багтжээ.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Өнөөдрийн дугаараас “Тавантолгойн гэрээний цагаан сар акц эхэллээ гэв үү”, “Ж.Эрдэнэбат: Сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зүйтэй”, “П.Орхон босоо бөх гэдгээ дахин нотлов”, “Коксжих нүүрсний үнэ түүхэн амжилтаа давтах уу”, “Зуун жилийн ганцаардалын домог” зэргийг сонирхон унших боломжтой. 

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Уншигч та өнөөдрийн дугаараас “Эрсдлийг нь эздэд нь үлдээх, эсвэл”, “МУИС-ийн оюутнуудаас хумсалсан 5,8 тэрбум төгрөг хаана байна”, “Бан Ги Мүн Ерөнхийлөгч болох уу”, “Б.Энхбаяр: Дүлий хүн ч хөгжим сонсож чаддаг” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй