
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн, үйлчилгээ авсан баримтаа системд бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцож 20 хувийн буцаан олголт авч байгаа.
Тэгвэл 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэнд олгохын тулд ebarimt.mn-д төлбөрийн баримтаа бүртгүүлсэн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл бүрэн зөв бөглөгдөж, баталгаажсан байх ёстой. Гэвч одоогоор овог, нэр, регистерийн болон дансны дугаар, банкны нэр зэрэг хувийн мэдээллээ оруулаагүй, буруу оруулснаас баталгаажаагүй иргэд олон байна.
Ялангуяа 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлдэг иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Мөн энэ оны нэгдүгээр сарын 31-ийг дуустал ebarimt.mn цахим хуудас руу орж хэрэглэгчийн мэдээлэлээ үнэн зөв бөглөх, шалгаж баталгаажуулах шаардлагатай байгаа юм.
Тиймээс иргэд буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудаст хандан заавал нягталж шалгах шаардлагатай юм байна. Хэрвээ цахим хуудаст хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол Татварын албаны 1800-1288 лавлах утастай холбогдор, Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой юм.
Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийхээр төлөвлөсөн бол 2017 оны Улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар 80 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
Иргэдэд НӨАТ-ын 20 хувийг буцаан олгоно | ||
Үзсэн: 3057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.