Шууд Chart

Өвлийн цагт чимэглэлийн ургамлын сонголтыг хэрхэн хийх вэ

2017-02-01 09:52:17

“Ногоон хот”  зорилтот цуврал

Монголын үндэсний радиогийн “Ногоон хот“ зорилтот цуврал мод гоёл чимэглэлийн ургамлыг хэрхэн зөв тарьж ургуулах тухай зөвлөж  байгаа.  Энэ удаа бид шинэс, хайлаас, жигд модны суулгацыг өвлийн цагт  хэрхэн хадгалах тухай зөвлөе.

Өвлийн цагт чимэглэлийн ургамлын сонголтыг хэрхэн хийх вэ?

Хавар чимэглэлийн ургамал тарихаар зэхэж байгаа хүн мод ургамлыг сонгохдоо хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй...

1.    Чимэглэлийн ургамлыг сонгохдоо навчит, шилмүүст гэсэн хоёр хэлбэрийг сонгох хэрэгтэй. Мөн арц хэлбэрийн мод болон мөнх ногоон модыг сонгож болно.
2.    Модыг сонгохдоо тухайн модныхоо өнгө, хэлбэр, титэм, өсөлт  гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй.
3.    Улиас, бургас зэргийг усалгаа арчилгааг нь тохируулж чадвал 1м хүртэл өндөр ургадаг.
2.    Модны өнгө хослол

Мод тарих гэж байгаа хүн мод ургамлынхаа өнгө хослол дээр анхаарах хэрэгтэй.

1.    Тарих модныхоо навчны хэлбэр, хэмжээ өнгийг харгалзах ёстой. Мод ургамлын навч ногоон байдаг ч дотроо гүн ногоон, цайвар ногоон, гялалзсан тод ногоон гээд олон янз.
2.    Намрын өнгө гаргадаг навчны өнгө хэлбэрийг бас  анхаарах нь чухал. Час улаан, ягаан, цайвар ягаан, хүрэн өнгийн навчтай модыг хослуулбал сайхан харагддаг.
3.    Өрөл, монос, далийн ягаан, гүйлс, бүйлс  зэрэг модыг хослуулж  таривал их гоё өнгө хосолдог.

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Өвлийн цагт чимэглэлийн ургамлын сонголтыг хэрхэн хийх вэ  
Үзсэн: 2069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй