
"Зүүд ээ нойрны минь дотроосоо хө
Зүрхний минь Гоолингоо нь
Үзэгдээд л байх юм аа хө
Зүйчлэн захиж хэлсэн үг нь хө
Зүрхний маань дотор нь
Хадаастайхан байх юм аа хө" хэмээх "Гоолингоо" дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа хөгжмийн найруулгын цоо шинэ хэв маягаар сэргээн, дотоод мөн чанарыг нь илэрхийлж шаглан дуулж, тухайн үедээ урлагийн томчуудаас өндөр үнэлгээ авч байв.
"Гоолингоо", "Аргагүй амраг" зэрэг дуунууд нь багтсан "Аргагүй амраг" этник тоглолтоо тэрбээр 20 жилийн дараа дахин тайзнаа тавих гэж байна.
1996 онд Сингапурт "Аргагүй амраг" цомгийн баяраа хийж байсан бол энэ удаад "Корпорэйт" зочид буудлын "Corporate convention center"-т энэ сарын 10-нд сэргээн тоглох гэнэ.
Тэрбээр "Аргагүй амраг" цомгоо гаргасны дараа этник дууныхаа урын санг баяжуулсаар "Ихэр саран", "Салхины хээ", "Миний ээж тэмээчин", "Аргагүй Монгол аялгуу", "Анх ижийдээ би ирсэн" дуунуудаа дуулсан байдаг.
Үндэсний урлагийн их театрын ардын хөгжмийн оркестр, Морин хуурын чуулгын ятгын цөөхүүл, өөрийн байгуулсан этник хөгжмийн "Олонхи" хамтлагийнхантай хамтран ажиллаж, этник уран бүтээлүүдээ туурвисаар ирсэн билээ.
Б.Сарантуяа этник тоглолтоо 20 жилийн дараа дахин тоглоно | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.