
Швед Улсын Стокгольм хот дахь "Сувдан өрөг" хөгжмийн сургалтын төвд төгөлдөр хуурч мэргэжлээр суралцагч Т.Шүүдэр Испанид болсон Төгөлдөр хуурчдын олон улсын “CIUDAD DE HUESCA” уралдаанаас мөнгөн медаль хүртжээ.
Шведийн “Lidingö skola” сургуулийн хоёрдугаар ангийн сурагч тэрбээр дээрх сургалтын төвийн үүсгэн байгуулагч, хөгжмийн багш Б.Эрдэнэсувдын удирдлага дор таван настайгаасаа хичээллэсэн аж. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төвийнхөө шилдэг гоцлоочоор шалгарч, "Бага ангийн багшдаа баярлалаа" дууг төгөлдөр хуурт тоглох ур чадварын уралдаанд мөн тэргүүлсэн суралцагч ийнхүү олон улсын уралдаанд анхны амжилтаа үзүүлээд өчигдөр Шведэд буусан байна.
"Сувдан өрөг" хөгжмийн сургалтын төв Швед Улсад дөрөв дэх жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Үүсгэн байгуулагч Б.Эрдэнэсувд ёочин, төгөлдөр хуур хөгжмөөр мэргэшсэн багш, заах арга зүйч. Тэрбээр хөгжмийн багшаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд төгөлдөр хуурын ганцаарчилсан сургалт зургаа дахь жилдээ явуулахад гарын шавь нь ийнхүү олон улсын тайзнаа амжилт гаргасаар байна.
Т.Шүүдэрт хөгжмийн олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртжээ | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.