
Энэ жүжгэнд хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх аж. Гэхдээ хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулаж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар гарах юм.
Жүжгийн зохиол, найруулгыг урлаг судлалын ухааны доктор, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг гүйцэтгэсэн бол зураачаар О.Баярмагнай ажилласан бол Дуламын дүрд ардын жүжигчин С.Сарантуяа, Нандинд Б.Одончимэг, Өлзийд Ц.Цэрэнболд, Үнэнбатад Г.Дөлгөөн-Аюуш, Очирсүрэнд Г.Амгаланбаатар нар тогложээ.
Жүжиг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 19-нд тоглогдоно.
"Бүүвэй" уянгын драмын жүжиг тоглогдоно | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.