Шууд Chart

Монголоос Ч.Отгонцэцэг хамгийн дээд амжилт үзүүлээд байна

2017-02-02 09:16:27

Дэлхийн оюутны өвлийн "Универсиад-2017" наадам Казахстаны Алматы хотноо үргэлжилж байна.

Нэгдүгээр сарын 30-нд эхэлсэн 18 дахь удаагийн наадам биатлон, керлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трек зэрэг спортын 12 төрөлд болж байгаа юм.

Манай улсаас уг наадамд гүйлтийн цана болон тэшүүрээр 10 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тамирчид эхний тэмцээндээ оролцоод байна.

Гүйлтийн цанын тамирчдаас эмэгтэйчүүдийн 5 км-д уралдсан ОУХМ Ч.Отгонцэцэг 26, эрэгтэйчүүдийн 10 км-ын зайн уралдаанд Б.Ачбадрах 41 дүгээр байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт юм.

Мөн тэшүүрийн тамирчид эхний уралдаанаа хийсэн. Эрэгтэйчүүдийн 500 метрт 37 тамирчин уралдсанаас Я.Зоригтбаатар 37.06 секундын амжилтаар 27 дугаар байр эзэлж, улсынхаа залуучууд болон насанд хүрэгчдийн амжилтыг эвджээ. Мөн энэ зайд уралдсан Б.Тулга 34, М.Мөнх-Од нар 37 дугаар байр эзэлсэн байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголоос Ч.Отгонцэцэг хамгийн дээд амжилт үзүүлээд байна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй