
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны ... байрны 12 давхраас хүн унаж нас барсан хэрэг нэгдүгээр сарын 29-нд гарсан. Талийгаач Х нь 21 настай байсан бөгөөд CУИС-д суралцдаг байсан төдийгүй “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн соло гитарчин байжээ.
“The Colors” хамтлагийнхан албан ёсны фэйж хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэв. Тус хуудсанд “Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо. Бидний тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг минь Б.Хүслэн давчихлаа. Б.Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн. Тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүүр ч гоё үе дээр очихсон байхдаа.
Б.Хүслэн дэлхийн хоёрдугаар давхарт байгаа болохоор та нар ч бас байнга өөдөө харан алхаж цаадах руугаа инээмсэглэж байгаарай. Зарим нэг итгэмээргүй, итгэмээргүй мэдээлэлд итгэх эсэх чинь өөрийн чинь ухааны хэмжүүр мэдэг” хэмээжээ.
“The Colors” хамтлагийнхан эмгэнэл илэрхийлжээ | ||
Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.