
Зөвхөн эрэгтэй, эмэгтэй их мастерууд оролцдогоороо онцлог “Tradewise Gibraltar-2017” тэмцээн үргэлжилж байна.
15 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас дөрвөн шатарчин оюун ухаанаа сорьж буйгаас ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин, их мастер Т.Батчимэг тавдугаар өрөгт дэлхийн аварга, Украины их мастер Мария Музычукийг хожлоо.
Хар өргөөр нүүсэн тэрбээр ийнхүү хоёр дахь дэлхийн аварга цолтноо дийлсэн нь энэ.
Т.Батчимэг 2013 онд дэлхийн гурван удаагийн аварга, их мастер, дэлхийн чансааг тэргүүлэгч Хоу Ифаныг хожсон юм.
Тэмцээн өнөөдөр өндөрлөж, аваргуудаа тодруулна.
Т.Батчимэг дэлхийн аварга Мария Музычукийг хожлоо | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.