Шууд Chart

Канад Улс тунхагласны 150 жилийн ойг өнөөдөр тэмдэглэнэ

2017-02-02 13:10:54

Канад Улс тунхагласны 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яамнаас уг ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр Занабазарын нэрэмжит “Дүрслэх урлагийн музей”-д зохион байгуулна.

Ойн нээлтэд тус улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Эд Жэйгэр оролцож, Канад улс дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, дундаж давхаргын үнэт зүйлсийг дэмжих зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтвортой хамтран ажиллаж ирсэн. Мөн эдгээр үнэт зүйлийг Монгол Улсад таниулан сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах юм.

1867 онд тусгаар тогтносон Канад Улс 9.9 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог байна.  

Тус нээлтийн ёслолд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дэд дарга О.Баасанхүү, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүн Лу.Болд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Монгол дахь Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бусад орны Элчин сайд болон нийгэм, соёлын төлөөлөгч уригдан оролцоно.

Канад улс нь "Их долоо", "Их хорь", НҮБ, НАТО болон АПЕК-ийн гишүүн орон бөгөөд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтаараа БНХАУ болон БНСУ-ын дараа гуравдугаарт жагсдаг аж.  

Л. Бямбажаргал

Нийтэлсэн: У.Баярсайхан

Канад Улс тунхагласны 150 жилийн ойг өнөөдөр тэмдэглэнэ  
Үзсэн: 2011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй