Шууд Chart

Н.Төгсцогтын дараагийн тулаан ирэх сарын 12-нд болно

2017-02-02 15:43:16

Сонирхогчдын боксын рингнээ тулалдаж олимп, ДАШТ-ээс мөнгөн медалийг зүүж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт алс холын Америк Улсыг зорин мэргэжлийн боксын рингнээ тулалдаад багагүй хугацааг үдсэн.

Тэрбээр оны өмнө ээлжит тулаанаа хийж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч мэргэжлийн рингэнд долоо дахь ялалтаа байгуулсан юм.

Тэгвэл тэр өөрийн фэйсбүүк хуудасдаа дараагийн тулааныхаа товийг зарлажээ.

Тодруулбал “Найм дахь тулаан гуравдугаар сарын 12-нд болохоор төлөвлөгджээ” гэсэн байв. Мөн тэрбээр дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахад гурван тулаан үлдсэн байгаагаа хэлж 2017 онд дэлхийн аваргын бүстэй болох байхаа хэмээжээ.

Мэргэжлийн боксын рингэнд Монгол Улсаа төлөөлөн гал цогтой тулалдаж яваа түүнд дараагийн тулаанд нь амжилт хүссэн хүмүүс олон байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогтын дараагийн тулаан ирэх сарын 12-нд болно  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй