Шууд Chart

“Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдажээ

2017-02-02 16:39:06

Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.

Соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлахад уг уралдааны зорилго оршиж байна.

Насны ангилалын хувьд 8-10, 10-13, 13-16 байх бөгөөд Бүтээлд тавигдах агуулгын шаардлага нь Монгол наадам, шагайн харваа, Монгол уран бичлэг, өотго авахуулах зан үйл, Монгол ардын уртын дуу, Монгол ардын бий биелгээ бүжиг, Монгол үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа гэсэн зүйл агуулагдах ёстой аж.

Оролцогч бүр нэг бүтээл ирүүлэх бөгөөд гар зураг нь А3 хэмжээтэй ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх, уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх гэнэ.

Бүртгэлийг НҮБ-ын 102 тоотод маргааш хүртэл хүлээж авах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдажээ   
Үзсэн: 6952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй