Шууд Chart

"Номоо солилцъё" өдөрлөг болно

2017-02-02 17:26:03

Чингисийн талбайд ирэх бямба гарагт буюу хоёрдугаар сарын 4-нд "Номоо солилцъё" өдөрлөг 12:00–13:00 цагийн хооронд болох гэж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачилсан энэхүү үйл ажиллагааг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай.

Зорилго нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Номоо солилцъё" өдөрлөг болно  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.219.xxx] 2017-02-02 18:08
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй