Шууд Chart

Дасгалжуулагч, тамирчдыг шагнав

2017-02-03 12:55:35

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спорт хороо 2016 онд Монголын бүх ард түмний ХIV их наадам, Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын  ажилтан, албан хаагчид, ахмад настнууд, хөгжлийн  бэрхшээлтэй иргэд, өсвөр үе, залуучуудын дунд 97 удаагийн арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 1823 байгууллагын 42385 иргэнийг  оролцуулжээ.

Монголын бүх ард түмний ХIV их наадмын Пара спортын төрлөөр зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нэгдүгээр байрт, Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын шигшээ тэмцээнд долоон төрлөөр амжилттай оролцож, нийслэлийн есөн дүүргээс багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан амжилтаар 2017 оныг амжилт бүтээн арвинтай эхлүүлж байна.

Энэ үеэр Өсвөрийн шигээ багийн дасгалжуулагч нарт урамшуулал  гардуулав. Мөн Монголын бүх ард түмний спортын ХIV их наадмын шигшээ тэмцээнд амжилттай  оролцсон Биеийн тамир, спорт хорооны Пара жүдогийн багийн ахлагч Н.Ганбат, тамирчин   Э.Даваадавга,  пара жүдогийн тамирчин  С.Туяацэцэг,  пара-хөнгөн атлетикийн тамирчин С.Баярнаран,  Ц.Баярдаваа нарыг шагнав. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дасгалжуулагч, тамирчдыг шагнав  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй