Шууд Chart

Дуучин Б.Сарантуяагийн тухай ном гарна

2017-02-03 13:10:24

Домог мэт амьдарсан хүмүүс туулсан цаг хугацаагаа бодит зүйл болгохын тулд ном болгон хэвлүүлдэг. Тодруулбал ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү, “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулга нарыг нэрлэж болно.

Тэгвэл дараагийн хүн нь Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа болжээ.

Тэрбээр энэхүү номоо “Амьдарсан” хэмээн нэрлэж, яруу найрагч Р.Эмүжингээр бичүүлж байгаа гэнэ.

Номын нээлт ирэх гуравдугаар сарын эхээр болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Б.Сарантуяагийн тухай ном гарна  
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй