Шууд Chart

“Морин хуур” наадмын бүртгэл эхэллээ

2017-02-03 14:06:52

Оны шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, хэлбэр, хөгжмийн найруулгыг тодорхойлох “Морин хуур-2016” наадмын бүртгэл өчигдөрөөс эхэлж, энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.  

Үүнд ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО гэх мэт Монгол угсаатанд хамаарах аж.  Гэхдээ зөвхөн өнгөрсөн онд зохиогдсон дуу байх бөгөөд мэргэжлийн, эстрад, рок, поп гэсэн төрөлд өрсөлдөж болох юм байна.

Наадмын нэгдүгээр шалгаруулалт энэ сарын 12-нд Хөгжим бүжгийн коллежийн концертын “А” танхимд болно. Энэхүү шалгаруулалтанд тэнцсэн 25 дууг гала тоглолтонд оролцуулж, эхний таван байрыг эзлүүлэх аж.

Шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч, дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах ба шат бүрт солигдох гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур” наадмын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй