Шууд Chart

Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш

2017-02-04 12:18:07

2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболороос тодруулга авлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөх хуулиас юугаараа онцлог болсон гэж та үзэж байгаа вэ?

-Шинэ хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгаж өгснөөрөө онцлог.Урьдчилан сэргийлэх асуудлыг 3 түвшинд авч үзсэн.

Үүнд: Гэр бүлийн хүчирхийллийг гаргахгүй байх. Тухайлбал,зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах. Энэ нь хүүхэд цэцэрлэгт байхаасаа ямар ч асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэх аргад суралцах.

Хоёрт. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.

Гуравт. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дахин өртүүлэхгүйн тулд тодорхой үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлэх юм.

-Танай төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хэр ханддаг вэ?

-Хууль зүйн туслалцааны төвөөс 2016 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй 257 иргэн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авсан. Энэ төрлийн гэмт хэрэг далд хэлбэртэй үйлдэгддэгээс манай байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хууль зүйн туслалцаа авахаар хандсан тоо нийт үйлчлүүлсэн иргэдийн тоотой харьцуулахад нилээд бага хувийг эзэлж байгаа юм.

Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулах, хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцааг хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээгээр үзүүлэхээр заасан.

Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй  хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах сургалтын  хөтөлбөрт тусгах зэрэг зохицуулалт тусгагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан.

-Танай төв иргэн, захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлдэг үү?

- Хууль зүйн туслалцааны төвийн хууль зүйн үйлчилгээ нь зөвхөн гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа этгээдэд чиглэх бөгөөд өмгөөллийн болон хууль зүйн зөвлөгөө гэсэн төрөлтэй. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн нь төлбөрийн чадваргүй яллагдагч байна. 17 дугаар зүйлийн 17.2.2-т улсын өмгөөлөгч нь энэ хуульд зааснаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хориглоно гэж тус тус заасан байдаг.  

Гэвч улсын өмгөөлөгчид төлбөрийн чадваргүй иргэд, тэр дундаа эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргааны оролцогчдод амаар болон бичгээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласаар байна. Иргэдийн дунд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах бодит хэрэгцээ, шаардлага байгаа нь иргэд энэ чиглэлээр туслалцаа авахаар тус төвд хандаж байгаагаас харж болох юм. 

Бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргааны оролцогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах шаардлагатай нийгмийн зорилтот бүлгийн судалгаа хийж, судалгаанд үндэслэн “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай  хууль”-д нэмэлт,өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.


Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш  
Үзсэн: 3756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2017-02-05 15:26
ene zob shuu dee ubaigui erchuudiig huuhnuudig hazaarlh hergtei
Зочин [202.9.43.xxx] 2017-02-05 08:15
Udahgui buh erchuud tsagdaagiin gazariin gadaa ovooroh ym bnadoo.
uur [202.9.43.xxx] 2017-02-05 08:12
Aav,nohor baihiin utga bnauu, Ene ger buliig demjisen huuli monuu.Ihenh zalilagch luivarchid emegtei humuus baidag, Etseg ehchuudee gants huugee shorongiin hadaas bolgohguin tuld yaagaachgui baihad bitigii hunteisuulgaarai udam sudariig sain sudlaarai
Зочин [150.129.140.xxx] 2017-02-04 17:04
Юм сайн муу 2 талтай. Би энэ хуулиас болж гэр бүлээсээ салж байна. Надад ч буруу байгаа, эхнэрт ч буруу байгаа. Буцаад амьдарвал дахиад л хэрүүл зодоон гарна, тэгээд би л буруутан болж шоронд орно. Тэгж байхаар салья даа. Эхнэр маань юм хийнэ гээд надаас нууж байгаад орон байраа, машин унаагаа бүгдийг нь барьцаалаад одоо машинаа ломбарданд, байраа ББСБ-д алдаж байна. Энэнээс болоод эхнэрээ зодсон, цагдаа ирсэн, би хүчирхийлэгч болсон. Дахиад ийм асуудал үүсвэл шууд шоронд орох юм байна. Юм бүхэн 2 талтай. Новш гэж....
Зочин [103.10.22.xxx] 2017-02-05 10:48
unen heljee
Зочин [66.181.187.xxx] 2017-02-04 19:04
YG UNEN. UHAANGUI EHNERUUDED ASHIGTAI. NEN SHOROND ORHIIG HUSHEBDEE.SALAH L BOLJ
Зочин [203.91.117.xxx] 2017-02-04 17:21
chi ed hurunguu ehneriin amias il;uu uzsn uchraas salj bna
зочин [103.229.122.xxx] 2017-02-04 16:35
Олон орон тоо ажлуулж ажлын байртай болох овсгоотой хүүхнүүдийн заль. Алив юмыг дэвэргээд байхаар улам ихэсдэг хуультай. Хүчирхийлэл хүчирхийлэлийг зогсоодоггүй гэдэг байхаа. Тодорхой хугацаны дараа хөндлөнгийн судалгаа хийж сайн нягталаарай. Малын тоог ч гэсэн хөндлөнгийн шалгалтаар хянах цаг болсон мэт. ХААН банкны зээлтэй холбоотой өссөн тоо гардаг магадлал өндөр байна аа.
H [103.10.22.xxx] 2017-02-04 15:00
HERUUL HIILEE GEED L ERUU UUSGEED BAIVAL HETSUU L DEE MANAID HERUULGUI GER BUL GEJ BAIGAA BILUU

Бидэнтэй нэгдээрэй