
“Токио-2020” зуны олимп болон паралимпийн наадмын медалийг дахин боловсруулсан гар утсаар хийхээр болжээ.
Олимпийн 5000 ширхэг медалийг хийхэд шаардлагатай хоёр тонн алт, мөнгө болон хүрлийг гаргаж авах ажилд тус дэм үзүүлэх үүднээс хуучин гар утас болон жижиг оврын цахилгаан бараа хандивлахыг Япончуудад уриалж байна.
Ингэснээр олимпийн наадамд зарцуулах зардлыг бууруулахын зэрэгцээ маш ихээр хуримтлагдаж буй хаягдал цахилгаан бараа болон гар утсыг ашиглах боломжтой юм аж.
Хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудыг цуглуулах хайрцаг савнуудыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Японы төрийн захиргааны байрууд болон гар утасны дэлгүүрүүдийн үүдэнд тавьж, иргэдийн барааг авч эхлэх юм байна.
Цахилгаан бараагаар олимпийн медаль хийнэ | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.