Шууд Chart

"Эх орончид"-ын тав дахь түрүү

2017-02-06 15:11:48

Хойд Америкийн мэргэжлийн спорт дунд хамгийн олон үзэгчтэй, ашиг орлогоороо тэргүүлдэг NFL-ийн 51 удаагийн "Сүпер боул"-ын төлөөх тоглолт өнөөдөр өглөө АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын “NRG Stadium”-д боллоо.

70807 үзэгч үзэж сонирхсон энэ жилийн шигшээ тоглолтод “Америкийн бүс”-ийн аварга, Билл Беличик дасгалжуулагчтай “Нью-Инглэнд Патриотс”, “Үндэсний бүс”-ийн аварга Дэн Куинн дасгалжуулагчтай “Атланта Фэлконс” тунан үлдсэн юм.

Тус тоглолтод ““Нью-Инглэнд Патриотс” баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 34:28-аар буулган авснаар түүхэндээ тав дахиа түрүүлж, (тэд 2001, 2003, 2004, 2015 онд аваргалсан) “Даллас Ковбойс”, “Сан-Франциско 49” багтай айлсав.

"Нью-Инглэнд Патриотс"-ын квотербек Том Брэди энэ удаагийн тулааны “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодров. Ингэснээр тэрбээр түүхэнд дөрөв дэхээ MVP-гээр тодорсон анхны тоглогч боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Эх орончид"-ын тав дахь түрүү  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй