
Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгасан “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг эх орондоо иржээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн зохион байгуулагдхад тэрбээр титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж, 11 дүгээр байрт бичигдсэн билээ.
Тэрбээр мисс Х.Бадамгэрэллтэй хамтран хувь хүний хөгжлийн тухай сэдвээр “Мөрөөдлөө амилуул” нэртэй нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан билээ.
Мөн нэгэн уран сайхны кинонд тоглохоор болсноо дуулгав. Гэхдээ одоогоор чухам хэний найруулж буй, ямар кинонд хэний дүрийг бүтээж байгаагаа нууцалж байна.
А.Баярцэцэг уран сайхны кинонд тоглоно | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.