
Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадам Казахстаны Алмата хотноо өндөрлөх дөхөж байна. XVIII дахь удаагийн наадамд оролцсон Монголын тэшүүрийн тамирчид тэмцээнээ дуусгалаа.
Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500 метрийн ангилалд өрсөлдсөн ОУХМ А.Зул хоёр удаагийн нийлбэр дүнгээр 85.481 секундын амжилтаар улсынхаа насанд хүрэгчдийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ зайд нийт 40 тамирчин уралдаж, А.Зул 29 дүгээр байрыг эзэлсэн бол БНСУ, ОХУ, Японы тамирчид эхний гурван байрт шалгарлаа.
Манай тамирчин 1000 метрийн зайд уралдаж, мөн 29 дүгээр байрыг эзэлснээр тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр хоёрдугаар сарын 2, 4-нд тэмцээндээ оролцлоо.
Үндэсний шигшээ багийн тамирчин А.Зул энэ жил 21 настай бөгөөд дасгалжуулагч Ж.Долгорсүрэнгийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Ийнхүү дасгалжуулагч Ж.Должинсүрэнгийн удирдлагад оролцсон манай баг тамирчид улсын рекорд амжилтуудаг "Универсиад"-ад шинэчлэн тогтоолоо. Тус тэмцээнд эрэгтэй тэшүүрчдээс М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга болон эмэгтэйчүүдээс А.Зул өрсөлдлөө.
Казахстаны Алмата хотноо болж буй XVIII дахь Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадам нөгөөдөр өндөрлөнө.
А.Зул улсынхаа рекордыг шинэчлэлээ | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.