
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 07-ны баасан гарагт хэвлэгдсэн зарим өдөр тутмын сонины тойм мэдээллийг хүргэж байна.
ӨНӨӨДӨР СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Ээжүүдэд ээлтэй намрын чуулган”, “Трамп ба Монгол”, “И.Мөнхцэцэг: Иргэн татварын дараах орлогоо нотлох хэрэгтэй”, “Амьдрал урсгах тийз”, “Чонотой нийслэл нохой”, “Цагаан сар ба зохистой хэрэглээ”, “Д.Нямаа: Цагаан сар бүрт ижийгээ үгүйлдэг” зэрэг нийтлэл, ярилцлага нийтлэгджээ.
ӨДРИЙН СОНИН
Энэхүү сонины өнөөдрийн дугаарт "Б.Лхагва: Зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ", "С.Чинзориг: Ээжүүд болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан хоёр хуулийн төсөл батлагдлаа", "Тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулсан нь малчдыг мал шиг нь амьдруулах хууль болжээ", "Монгол гэр, гал голомт" гэх мэт мэдээлэл багтжээ.
ӨГЛӨӨНИЙ СОНИН
Уг сонинд "Монопольчлогдсон гажиг тогтолцоо", "Хар баасан гарагийн баривчилгааг халах С.Бямбацогтод за гэж хэлье", "Бүлэг жуулчин гэдэг нь бүтэлгүйтлийн эхлэл биш" гэх мэт нийтлэл бичигдэжээ.
ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Тэрэлжээс эхлээд төрийн ордонд дуусаагүй яриа”, “Д.Сарангэрэл: Монголд халгүй казиног дэмжинэ”, “Ш.Галсанбаатар: Би амьдралынхаа турш бөхийн дунд яваа хүн дээ”, “Ц.Шижир: Газар эзэмших хугацааг 15 жил болголоо”, “Ухралт”, “Гацууртын ордны тухай эрдэмтэн, судлаачид ингэж ярьж байна” гэх мэт нийтлэл ярилцлагыг уншаарай.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Тус сонинд “Эрдэнэс-Тавантолгой компанийн ард түмэн халбагадах уу”, “Хар тамхи, зэвсгийн наймааны халхавч гэгддэг биткоин Монголд залрав уу”, “Дональд Трамп: Надад итгэ, эргэн тойронд маш олон алуурчин байгаа”, “Өөрийнхөө нэрээр оффшорт данс нээдэг С.Баярцогтоос өөр тэнэг хүн байхгүй”, “Сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь станцыг Багануурт байгуулна” ярилцлага, нийтлэлийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.