Шууд Chart

“Морин хуур” наадамд түрүүлсэн бүх дуугаар тоглолт хийнэ

2017-02-07 10:36:53

“Морин хуур-2016” оны шилдэг дуу шалгаруулах наадмын эхний шалгаруулалт энэ сарын 12-нд буюу ирэх ням гарагт Хөгжим бүжгийн коллейжийн тайзнаа болно. Үүнээс шалгарсан 25 бүтээлийг энэ сарын 18-нд Улсын филармонийн их танхимд болох гала тоглолтонд оролцуулах юм. Тус наадамд оролцох бүтээлийг энэ сарын 10 хүртэл бүртгэх бөгөөд одоогоор 30 орчим дуу бүртгэгдэжээ. 

Сонирхуулахад тус наадам нь 1987 онд анх зохион байгуулагдаж байсан бол энэ жил 30 настайгаа золгож байна.

Иймд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдлагууд энэ жилийн тэргүүнтэй дууг оролцуулж, 30 уран бүтээлээр Монгол бөхийн өргөөнд нэгдсэн тоглолт хийх гэж байна.

Тоглолт энэ сарын 20-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур” наадамд түрүүлсэн бүх дуугаар тоглолт хийнэ  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй