
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын “Дэлхийн цом”-ын төлөөх тэмцээн хоёрдугаар сарын 16-17-нд Иран Улсын Керманшах хотноо болно.
Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг “Эко” спорт цогцолборт бэлтгэлээ хийж байгаа бөгөөд “В” хэсэгт Энэтхэг, Иран, Туркийн шигшээ багтай сугалаа таарчээ.
Харин “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүржийн баг багтсан байна.
“Дэлхийн цом”-ын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар агаад түрүүлсэн баг 25, аман хүзүүдсэн нь 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
Түрүүлсэн баг 25 мянган ам.долларын шагнал хүртэнэ | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.