Шууд Chart

Ж.Түвдэндорж: Угийн бичиг хөтөлдөг хүнийг олшруулах нь ойрын зорилго юм

2017-02-07 15:49:04

21 аймаг, есөн дүүргийн салбар зөвлөлийн салбар хороо, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орон нутгийн салбар нэгжийн төлөөлөл болон зочдын 100 гаруй мэргэжилтэн “Ураг удам уламжлалын холбоо”-ны анхдугаар зөвөлгөөнд оролцлоо.

Тус зөвөлгөөн нь Монголын хүүхдийн ордны бага танхимд болсон юм. Энэхүү холбоог Ж.Түвдэндорж байгуулсан бөгөөд зөвөлгөөний дараа ярилцсан юм.

-Та холбоогоо хэзээ байгуулсан бэ?

-2012 оны аравдугаар сард би Монгол түмэндээ болон малчиддаа хандсан хоёр нийтлэл бичиж ТББ-уудад хүргүүлсэн юм. Үүний хариу арванхоёрдугаар сарын долоонд хариу ирж, уг санаагаа олон нийтэд хүргэх нь зөв юм байна гэсэн саналыг тавьснаар дээрх холбоог байгуулсан.

-Одоогоор ямар үйл ажиллагаа зохион байгуулаад байна вэ?

-Монголын ураг удам, уламжлал анагаах ухаан өнөөгийн түвшин, ургийн бичиг хөтлөх аргачлал, ураг удам цахим программ, ястан угсаатны тухай, нэгдсэн Монгол Улсын түүх, ураг удмыг террорист замаас хамгаалах нь, ураг удмын овоо тахилгын учир, хонины цагаан далаар есөн үеийг мэдэх тайлал, Монголын ураг удмын нууц, Монголын ураг, удмын талаар хэвлэл мэдээллээр суртачлан таниулах нь, эерэг сэтгэлгээний давалгаа, туршлага солилцох үйл ажиллагаа аймаг орон нутгийн салбарууд үйл ажиллагаа, туршлагаа танилцуулах, Монголын ураг удам уламжлал үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлж байна вэ зэрэг сэдийн хүрээнд сургалт судалгаа хийсэн.

-Танай холбоо гишүүнчлэлтэй юу?

-Байхгүй. Зөвхөн нийгмийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага. 21 аймагт салбартай болсон. Ураг удмын бичигээ хөтөлдөг, хөтлөх сонирхолтой, нийгмийн төлөө зүрх сэтгэлтэй хувь хүн, эрдэмтэн судлаачидтай хамтардаг.

-Холбооны тань үйл ажиллагааны зорилго юу вэ?

-Ураг удмаа мэдхийг хүссэн буюу угийн бичгээ хөтлөх хүмүүст заавар зөвлөгөө өгөх, цус ойртолтоос сэргийлж Монгол удмын санг хадгалж үлдхэд гол зорилго оршиж байгаа.

-Угийн бичигт бусдын мэдээллийг багтаахдаа голчлон ямар мэдээллийг нь оруулдаг вэ?

-Хамгийн гол нь тэр хүнийхээ талаарх мэдээллийг сайтар судалгаа хийх хэрэгтэй. Архиваас судлах, өвөг дээдэс, нутаг усныхнаасаа асууж сураглах зэрэг олон судалгааны хэлбэр бий. Судалгаагаа нягталж шалгаж байж угийн бичигтээ мэдээлэлээ оруулдаг.

айгууллагынхаа цаашдын үйл ажиллагааг сонирхуулна уу?

-Цаашдаа 21 аймаг дахь салбараараа дамжуулж угийн бичиг хөтөлдөг хүнийг олшруулах, угийн бичиг хөтөлснөөр ямар үр ашигтай вэ гэдгийг олон нийтэд сурталчлан таниулахад ойрын зорилгоо болгоод байгаа.

Л.Сайнбаяр

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Түвдэндорж: Угийн бичиг хөтөлдөг хүнийг олшруулах нь ойрын зорилго юм  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
tanii tuluu [202.179.2.xxx] 2017-04-05 16:19
КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.. ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр, хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу

Бидэнтэй нэгдээрэй