Шууд Chart

Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгч нууц хэвээр байна

2017-02-08 09:07:50

Мэргэжлийн боксын рингэнд долоон тулаан хийж, 100 хувийн амжилт үзүүлээд буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 12-нд болно. Гэхдээ түүний өрсөлдөгч хэн байх нь одоогоор оньсого мэт байна.  

Мэргэжлийн боксын рингэнд гарахдаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт өнгөрөгч арванхоёрдугаар сард Мексикийн боксчин Герман Меразтай тулалдсан. Тэдний тулаан арванхоёрдугаар сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт  болсон билээ. Тэрбээр Мексик нөхрийг хэдхэн секундын дотор буулгаж авсныг уншигч та санаж буй бизээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгч нууц хэвээр байна  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй