
Өдөр тутмын зарим сонины өнөөдрийн дугаарт бичигдсэн онцлох мэдээллийг уншигч танаа тоймлон хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Харвони эмийг тойрсон бас нэг дуулиан дэгдэв”, “Сэхээнд буй сэтгэлгээ”, “Гүүр барихын тулд Туул голын бургасыг хядаж эхэлжээ”, “О.Дарамбазар: Эхлээд гавал гэдэг байснаа удалгүй тагнуулч Дарик гэх болсон”, “Дэргэд чинь хулгайч” зэрэг ярилцлага, сурвалжлага нийтлэгджээ.
"ӨДРИЙН СОНИН”
Дээрх сонинд “Иргэдийн соёлгүй үйлчилгээнээс болж эмнэлэгүүдийн ажиллах цагийг уртасгасан ч ачаалал нь буурахгүй байна”, “Д.Дамба-Очир: Их тэнгэрт очиж хуралдаагүй”, “Л.Оюун: Хямралыг давахын тулд төсвийн тэлсэн бодлого явуулах хэрэгтэй”, “Мөнгөний гуйланчлал”, “Битүүний шөнө миний нойр ерөөсөө хүрдэггүйсэн”, “Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөөний тухайд” гэх мэт ярилцлага нийтлэл багтжээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Стэнд бай эдийн засгийг эмчлэх үү, эсвэл”, “Нулимстай бөхөн”, “Э.Алтандөш: Хоолойн өвчин хүндэрвэл 3-4 хоногт үхэлд хүргэх аюултай”, “Урлагийн боловсрол яагаад чухал гэж”, “Путиний дайсан Алексей Навальный 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” зэрэг нийтлэл, ярилцлагыг уншаарай.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Тус сонинд “Эрх баригчид Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлээсээ булааж авах уу”, “А.Цогцэцэг сайдын цагаа олоогүй шийдвэр”, “Ж.Сауле: Сүүлийн үед мөрөөрөө ажлаа хийж яваа эмэгтэй улстөрчдийг оролдож, нэр төрийг нь гутаах мода дэлгэрээд байна”, “Дамаскийн хориход хэдэн мянган хүнийг цаазалжээ” зэрэг мэдээ, материал бичигдсэн байна.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Хаалттай хаалганы цаана”, “Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрсэн”, “Оффшорт буй Монголын баялгийг авчирья”, “Бохирт живсэн Улаанбаатар”, “Зэс 2017 оны хамгийн өсөлттэй металл” гэх мэт нийтлэл бичигджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.