Шууд Chart

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Нийслэлийн Засаг дарга нар санамж бичигт гарын үсэг зурлаа

2017-02-08 10:43:14

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг нийслэлээс хийж хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагаа, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллэх, сурталчлан таниулах зорилгоор байгуулав.

Хамтын ажиллагаанд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийг үндэслэл болгож, Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэн, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдэлж, хамтын ажиллагааны хүрээнд байгууллагын эрхэд халдахгүй, хуулиар хориглоогүй асуудалд ил тод нээлттэй байх, бодит мэдээллээр шуурхай хангах, харилцан бие биенээ хүндэтгэж, итгэлцлийн зарчмыг удирдлага болгоно гэжээ.

Санамж бичгийн хүрээнд нийслэлээс гаргаж буй шийдвэр, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт зэрэг бүхий л бодлогын болон бусад сэдвээр нэвтрүүлэг, мэдээ, сурвалжлага, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг радио, телевизийн төрөл бүрийн бүтээл туурвиж, олон нийтэд хүргэн, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Нийслэлийн Засаг дарга нар санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ХМ [202.70.46.xxx] 2017-02-08 22:40
Байгууллагууд хоорондоо харилцан Ойлголцож чадахгүй байгаа юм уу санамж бичиг зурлаа ойлголцлоо инглээ тэглээ л гэхийн ...оылголц гээд хууль дүрэм журам зөндөө байгаа биз дээ пр хийх гэж яадахиймаа

Бидэнтэй нэгдээрэй